Сургууль, цэцэрлэгийн цайны газарт шарсан, хуурсан хоол худалдахыг хориглов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон/МОНЦАМЭ/ Аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Соёлчхүү “Засаг даргын шуурхай хуралдаан”-ны үеэр БСУГ, МХГ, ЭМГ-т сургууль, цэцэрлэгийн цайны газарт шарсан, хуурсан хоол хүнс худалдаалахыг зогсоох үүрэг өглөө.
Ялангуяа сургуулийн цайны газарт хуушуур, пирошки, пицца, бургер ихээр борлуулж байгаа нь сурагчдын ходоод гэдсийг хямраах, таргалалтыг нэмэх шалтгаан нөхцөл болж байна гэв. Мөн хуушуур, пирошкигоо хайрахдаа транс өөх, тос хэрэглэж байх магадлалтай тул дээрх байгууллагууд хяналт, шалгалт хийхийн зэрэгцээ сургууль, цэцэрлэгийн цайны газарт худалдахыг хориглосон хүнсний бүтээгдэхүүний жагсаалтыг гаргаж олон нийтэд мэдээлэхийг даалгалаа.
Сургууль, цэцэрлэгийн цайны газарт чихэр, мөхөөлдөс, шоколад, кремтэй бүтээгдэхүүн, өндөг, майноез орсон бүх төрлийн хүнс, хийжүүлсэн ундаа зэргийг худалдан борлуулахын хориглодог бөгөөд энэ талаарх хяналт, шалгалтын дүнг ирэх даваа гаригт танилцуулах үүрэг өглөө.

Б.Оюун-Эрдэнэ