Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд Барилгын тухай хуулийг танилцууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2017-11-20 12:42:14
oyuka_hu@yahoo.com
Орхон /МОНЦАМЭ/ Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулж сургалт хийлээ. Сургалтын зорилго нь шинээр барьж байгаа барилга байгууламжийг хүлээн авах улсын комисст хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл оролцдог болсныг мэдээлэхийн зэрэгцээ Барилгын тухай хуулиас танилцууллаа.
Барилгын тухай хуулийн 15 дугаар зүйлд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тусгай заалт байдаг бөгөөд үүнд, аливаа барилга байгууламж нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн орж, гарах нөхцөлийг бүрдүүлэх, хүлээлгийн өрөөтэй байх, саадгүй зорчих, ажиллах, амьдрах, үйлчилгээ авах нөхцөлийг бүрдүүлсэн байх ёстой гэсэн байдаг.  Иймд барилгын компаниуд  уг заалтыг хэрхэн мөрдөж ажиллаж байгааг шалгах ажлын хэсэгт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг энэ оны есдүгээр сараас эхэлж  оролцуулдаг болсон байна.
Өнөөдрийн байдлаар Орхон аймагт Төрийн үйлчилгээний нэгдсэн байр, Эрдэнэ багийн сургууль, АЗДТГ, БОЭТ зэрэг байгууллага Барилгын тухай хуулийн заалтад туссан нормыг ханган ажиллаж байна.
Б.Оюун-Эрдэнэ
 
相关新闻