Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээн орон даяар эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
gantuya@montsame.mn
2017-11-19 14:28:01
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын дарга М.Энхболдын ивээл дор уламжлал болгон зохион байгуулдаг шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээн Монгол Улсын 330 сум, нийслэлийн 9 дүүрэгт эхлээд байна. 

Улсын хэмжээнд өргөн цар хүрээг хамарч, жил бүр зохиогддог шатрын тэмцээнийг өчигдөр албан ёсоор нээсэн бөгөөд сум, дүүргийн аварга шалгаруулах тэмцээний дараа хагас шигшээ буюу аймаг, нийслэлийн аварга шалгаруулах тэмцээнийг 12 дугаар сарын 9-10-нд явуулах аж. Харин Улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээнийг 2018 оны нэгдүгээр сарын 6-7-нд Төрийн ордонд зохион байгуулах юм байна. 
Тэмцээний нээлтийг тохиолдуулж Төв аймгийн Баян суманд болсон тэмцээний нээлтэд Монголын шатрын холбооны дэд ерөнхийлөгч Б.Баярболд, сумын ИТХ-ын дарга Д.Энхтайван, аймгийн Биеийн тамир спортын газрын дарга Га.Лхагвасүрэн нар оролцжээ.
Н.Туяа




 
相关新闻