Кисэносато 2 унаатай, Ичиножёо 4 даваатай болов
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Японы Фүкүока хотноо үргэлжилж байгаа мэргэжлийн сумо бөхийн 11 дүгээр сарын Кюүшюү башёгийн дөрөв дэх өдөр 72 дахь Их аварга Кисэносато Такакешёод ялагдсанаар 2 даваа, 2 унаатай болж, тэргүүлэгчдийн гуравдугаар эгнээ рүү ухарлаа.
Кисэносатогийн хувьд эхний өдөр Тамаваши Б.Мөнх-Оргилд ялагдсан юм. Кюүшюү башёгийн дээд зиндааг 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал, озэки Гоэйдо, Такаясү, Ичиножёо А.Ичинноров нар нэг ч унаагүй тэргүүлж байна. Лхагва гарагийн барилдаанд үлэмж биет Ичиножёо, Араваши Э.Дөлгөөнийг давснаар дөрөв дэх даваагаа авсан юм.
Манай бөхчүүдээс сэкивакэ Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ нэг ч даваагүй дөрөв унасан бөгөөд өнөөдрөөс башёг өнжихөөр болсон байна. Кюүшюү башё энэ сарын 26-ны ням гарагт аваргаа тодруулна.

Д.Өлзий