Баянхонгорт ISO 9001:2015 стандартыг нэвтрүүлж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн ЗДТГ-т ISO 9001:2015 стандартыг нэвтрүүлэх ажлыг “Аймгийн нийгэм, эдийн засгийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-д тусгасны дагуу үйл ажиллагааг эхлүүлээд байна. Энэ хүрээнд Германы Олон улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн Эрдэс баялаг түүхий эдийн иж бүрэн санаачлага хөтөлбөрөөс санаачлан хэрэгжүүлж буй "Орон нутгийн цогц хөгжил-түншлэл" төслийн дэмжлэгээр “Чанарын менежментийн тогтолцооны ISO 9001:2015 стандартыг нэвтрүүлэх” ажлыг хэрэгжүүлж байна.
Стандартыг нэвтрүүлэхэд зөвлөн туслахаар “Орон нутгийн тогтвортой хөгжлийн институт”-ын зөвлөх багш Г.Зоригоо сар бүр ЗДТГ-т ажиллаж, энэ хугацаанд 10 удаагийн сургалт үйл ажиллагааг явуулаад байна. Энэ удаагийн зөвлөх үйлчилгээний хүрээнд Чанарын зохицуулах багийн үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгч, цаашид анхаарах асуудлуудыг тодорхойлж өгчээ. Мөн ЗДТГ-ын нийт албан хаагчдад ISO нэвтрүүлэх ач холбогдол болон алба хаагчдын оролцоо, ISO нэвтрүүлэх ажлын явцын талаар мэдээллийг өгчээ. Түүнээс гадна чанарын удирдлагын багийн гишүүдтэй уулзалт хийж, байгууллагын явц болон цаашид удирдлагын зүгээс анхаарч ажиллах хэрэгцээ, шаардлагыг танилцуулж, сайжруулах зөвлөмжийн талаар санал солилцлоо.
Сонирхуулахад, Чанарын менежментийн тогтолцооны хүрээнд нийт есөн журмыг байгууллагын хэмжээнд шинээр боловсруулан баталгаажуулаад байна. Байгууллага нь эдгээр журмын хэрэгжилтийг хангаж, үйл ажиллагаандаа мөрдөж хэвших буюу чанарын менежментийг үйл ажиллагаандаа туршиж хэрэгжүүлэх үе шатандаа явж байгаа аж.
Б.Мөнхзул