Хуучин орон сууцны орцуудыг засварлажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-11-14 09:48:30
Ховд /МОНЦАМЭ/ Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан баг Усжуулахын 24 айлын орон сууц, Багшийн дээдийн 30 айлын орон сууц зэрэг нийт таван байрны зургаан орцны засварыг 28,1 сая төгрөгийн төсөвт өртөгтэйгээр хийж гүйцэтгээд байна.
Тус засварын ажлыг “Нью престиж констракшн” ХХК тендерт шалгаран энэ оны 10 сарын 3-аас 20-ны хооронд гүйцэтгэн, ажлаа хүлээлгэн өгсөн байна. Тус ажлыг аймгийн Засаг даргын захирамжаар 11 сарын 9-нд ажлын хэсэг хүлээн авч ашиглалтад хүлээн авчээ.
Олон жил болж хуучирч муудсан орон сууцны орцны засвар үйлчилгээг ОНХС-ийн хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэсэн иргэд оршин суугчдын зүгээс талархалтай хүлээн авч байлаа.
                                                                                                                                                           А.Бямбасүрэн
相关新闻