Дорнодын өсвөрийн циркчид улсын уралдаанд тусгай байр эзлэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Дорнод /МОНЦАМЭ/. Нэрт алиалагч Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Батсүх агсны нэрэмжит "Өсвөрийн залуу циркчдийн улсын III их наадам"-д Дорнод аймгийн “Дорнод Монголын цирк” студийн уран бүтээлчид амжилттай оролцож, тусгай байрт шалгарчээ.
Энэхүү наадамд 220 гаруй өсвөрийн циркчид 40 үзүүлбэрээр өрсөлдсөн байна. МУСТА Б.Рэнцэндорж багштай тус студи байгуулагдаад зургаан сарыг үдэж байгаа юм.
Циркчдийн томоохон уралдаанд ийн хөдөлмөр, хичээл зүтгэлээ үнэлүүлсэн “Дорнод Монголын цирк” студийн уран бүтээлчид эх орны баруун хязгаар Баян-Өлгий аймагт тоглолтоо сонирхуулахаар морджээ.

Д.Дэлгэрмаа