П.Моломжамц дэлхийн хошой аврага болов
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-ын Москва хотноо болсон дэлхийн пауэрлифтингийн аварга шалгаруулах 34 дэх удаагийн наадмаас ОУХМ Пагваансүрэнгийн Моломжамц үнэмлэхүй амжилт үзүүлж, хоёр алт, нэг мөнгөн медаль хүртэн, Дэлхийн хошой аварга болов.
Энэ сарын 2-5-нд WPC, WRPF холбоодоос зохион байгуулсан уг наадамд ХХБ-ны ажилтан, Монгол Улсын начин, Ази тивийн хошой аварга, ОУХМ П.Моломжамц ийнхүү үнэмлэхүй амжилтын эзнээр тодорлоо.

Тус наадмын 125 кг-д шахалт, таталт, суулт гэсэн гурван төрлийн нийлбэр дүнгээр 515 кг-ийг өргөж Дэлхийн аваргаар тодорсон бол хэвтээ шахалтын төрлөөр 185 кг шахаж дэлхийн хошой аварга болсон юм.

Д.Өлзий