Прокурорын газрын ажилтнууд гамшгийн үед ажиллах дадлага хийв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-11-06 22:08:51
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Онцгой байдлын газраас аюулт үзэгдэл, ослын үед ажиллах, сэтгэл зүйн болон бие бялдрын бэлтгэл, тэсвэр хатуужил төлөвшүүлэх, анхны тусламжийн мэдлэг олгох дадлага сургалтыг прокурорын байгууллагын ажилтан албан хаагчдад зориулан зохион байгууллаа.

ОБГ-ын сэтгэл зүйн сургалтын талбайд болсон дадлага сургалтанд прокурорын байгууллагын 10 албан хаагч хамрагдаж сэтгэл зүйн техник хэрэгслүүд дээр дадлага хийж гүүрэн шатаар дамжих, хөдөлгөөнтэй дүүжин тавцангаар гарах, тэмээн шатаар дамжих саадыг туулах, анхны тусламжийн асуулт хариулт, хорт хийнээс хамгаалах баг өмсөж хорт хий утаатай, саадтай орчныг туулах, мушгиа гүүрэн дээгүүр гарах зэрэг үйлдлүүдийг биеэр хийн гүйцэтгэжээ.

Сургалтаар аюул, осол тохиолдсон үед сэтгэл зүйн бэлтгэлтэй байх, бие бялдрын хувьд аливаа саад бэрхшээлийг даван туулах чадвартай, өөртөө болон бусдад анхны тусламж үзүүлэх мэдлэг чадвар эзэмшсэн байх нь аливаа гамшиг осол тохиолдсон үед амь насаа авран хамгаалах, тохиолдож болзошгүй эрсдэл, хохирлыг бууруулахад чухал ач холбогдолтой байдаг талаар мэдлэг ойлголт авсан юм.

Б.Гэрэлт-Од
相关新闻