"Нээлттэй өдөр"-өөр хууль эрхзүйн зөвлөгөө, мэдээллийг үнэ төлбөргүй өгнө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн ЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтэс болон хууль сахиулах байгууллагуудын “Нээлттэй өдөр” арга хэмжээг энэ сарын 10-ны өдөр зохион явуулахаар болжээ.
“Нээлттэй өдөр” арга хэмжээнд аймгийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтэс, Цагдаагийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Хууль зүйн туслалцааны төвийн аймаг дахь салбарын улсын өмгөөлөгч, Монголын Өмгөөлөгчдийн холбооны аймаг дахь салбар, Монгол Хуульчдын холбооны аймаг дахь салбарууд оролцоно. Арга хэмжээ Төрийн банкны төв байр болон ХААН банкны төв байранд 10.00-13.00 цагийн хооронд болох бөгөөд мөн үеэр иргэдэд хуулийн байгууллагуудын мэдээ мэдээлэл, иргэдийн санал гомдлыг хүлээн авч шийдвэрлэх, хууль эрхзүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх аж.
Б.Мөнхзул