Авлигатай тэмцэх олон нийтийн дэд зөвлөл байгууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд/МОНЦАМЭ/ Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга Т.Баярхүүгээр ахлуулсан ажлын хэсэг Ховд аймагт ажиллав. Ажлын хэсэг нь Ховд аймгийн Дарви, Манхан, Жаргалант, Буянт сум, Аймгийн ИТХ, ЗДТГ болон бусад төрийн байгууллагуудад зөвлөн туслах, хяналт шалгалтын ажил хийлээ.
Ажлын хэсэг Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт, биелэлтэд үнэлэлт дүгнэлт өгөх цаашлаад Төрийн албаны тухай хууль, Зөрчлийн тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжуудын хэрэгжилтэд хяналт тавьж, үүрэг чиглэл өгсөн байна. Хяналт шалгалт хийх явцад цаашид анхаарч ажиллах асуудлуудын талаар зөвлөмж гарган холбогдох газруудад хүргүүлсний дээр Ховд аймагт “Авлигатай тэмцэх олон нийтийн дэд зөвлөл”-ийг байгуулжээ. Тус зөвлөлийг төрийн ахмад, туршлагатай ажилтан Р.Батмөнх, н.Батчулуун, н.Мөнхбат нарын бүрэлдэхүүнтэй байгуулж, аймгийн ИТХ-ын даргатай гэрээ байгуулсан байна. Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга Т.Баярхүүгээр ахлуулсан ажлын хэсэг Увс, Баян-Өлгий аймгуудад үргэлжлэн ажиллах юм байна.

А.Бямбасүрэн