Э.Тэмүүжин пүүл билльярдын ДЗАШТ-ий хошой мөнгөн медальтан болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-11-03 08:57:03
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Пүүл билльярдын залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /ДАШТ/-ээс Монгол Улсын тамирчин Э.Тэмүүжин мөнгөн медаль хүртлээ.
Тэрбээр, Монголын билльярдын спортын түүхэнд шинэ хуудас эхлүүлж ДЗАШТ-ээс жил дараалж мөнгөн медаль хүртсэн тамирчнаар тодорлоо.2016 оны ДЗАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн бөгөөд жилийн дараа энэ медалиа ихэрлүүлж байна. Энэ жилийн тэмцээний хагас шигшээд Голландын тамирчин Ваныг 11:6 хожиж шигшээд шалгарсан. Аваргын алтан медалийн төлөөх тоглолтод ОХУ-ын тамирчин Федор Горстод 11:3 хожигджээ
 
Д.Өлзий.
相关新闻