ЕБС-иуд олимпийн хөдөлгөөнийг сурталчилж бие бялдрын хүмүүжил олгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2017-11-02 16:50:46
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар дүүргийн Биеийн тамир, спорт хорооноос ЕБС-ийн удирдлагуудад “Олимпизм ба бие бялдрын хүмүүжил” сэдэвт болзолт уралдааны удирдамжийг танилцууллаа.
Энэ үеэр дүүргийн Боловсролын хэлтэс, Биеийн тамир, спортын хороо, Сүхбаатар дүүргийн Олимпийн зөвлөл хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурав.
Уралдааны хүрээнд ЕБС-иуд олимпийн танхимыг тохижуулж, олимпийн хөдөлгөөний түүх сэдвээр бага, дунд, ахлах ангийнхны дунд гар зургийн болон шүлэг, эссэ бичлэгийн уралдаан зарлах, биеийн тамирын материаллаг бааз, орчин нөхцлийг сайжруулах зэрэг үйл ажиллагааг зохион байгуулах юм.
Улсын хэмжээнд олимпийн хөдөлгөөнийг сурталчлан таниулах, сурагчдад бие бялдрын өв тэгш хүмүүжил олгох зорилготой тус уралдааныг өчигдрөөс эхлэн 2018 оны 04 дүгээр сарын 01-нийг хүртэлх хугацаанд хоёр үе шаттай зохион байгуулах юм. 
 
Ж.Болор
相关新闻