17 уулчны гэгээн дурсгалыг хүндэтгэж мянган зул өргөнө
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар /МОНЦАМЭ/. Отгонтэнгэр хайрханд авиралт хийх үеэр амь насаа алдсан 17 уулчны гэгээн дурсгалыг хүндэтгэх арга хэмжээ энэ сарын 4-нд Сүхбаатарын талбайд болно.
Монголын Үндэсний уулчдын холбоо, Монголын Уулын аялалын клубуудын холбоо, Уул болон аяллын холбоо, клубууд нэгдэн энэ үеэр мянган зул өргөх юм. Уг буяны арга хэмжээ 17 цагаас болох бөгөөд зул өргөх ёслолд иргэд хүрэлцэн ирж оролцох боломжтой. Учир нь энэ үеэр зул худалдах цэг ажиллуулах ба арга хэмжээний төгсгөлд төв талбайг хог хаягдалгүйгээр ТҮК-ийн ажилчдад хүлээлгэн өгөх гэнэ.
Мөн өдрийн өглөө уулчдын нэгдсэн алхалт болох юм.
Б.Туул