Монгол, Японы боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Такаока Масатог хүлээн авч уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо.
БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн баярын мэнд хүргэж, хоёр орны олон жилийн хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгааг онцлоод, цаашид боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбар дахь хамтын ажиллагааг улам өргөжүүлэх боломж, чиглэлийн талаар хөндөн ярив.
Мөн тэрбээр Япон Улсын Засгийн газраас үзүүлж буй буцалтгүй тусламж, хамтын ажиллагааны хүрээнд АШУҮИС-ийн сургалтын шинэ цогцолборын бүтээн байгуулалтын төсөл, 1000 инженерийн төсөл, Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр, Монгол Улс дахь КООСЭН загварын боловсролын тогтолцоо зэрэг олон ажлыг хамтран хэрэгжүүлж байна. Цаашид боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарт улам олон ажлыг хамтдаа хэрэгжүүлж, олон талт хамтын ажиллагааны үр өгөөжийг дээшлүүлэхэд илүүтэй анхаарал хандуулж ажиллахаа илэрхийлэв.
Элчин сайд Такаока Масато боловсролын салбарыг улс орны гол тулгуур хэмээн үзэж багш, сурган хүмүүжүүлэгчдийн ур чадварыг нэмэгдүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй ажилладаг багш нарыг бэлдэх, салбарын хүний нөөцийн чадавхийг сайжруулах талаар санал солилцов.
Уулзалтын үеэр шинжлэх ухааны салбарт инновацийн чиглэлээр хамтарч ажиллах, инкубаторын төв байгуулах, хоёр орны эрдэмтэн судлаачдын солилцоог өргөнөөр дэмжих талаар ярилцав. Түүнчлэн спортын салбарт 2020 оны Токиогийн Олимпийн наадамд Монгол, Японы тамирчдын хамтарсан бэлтгэл хийх боломжийн талаар санал солилцсон юм.