Нийт үйлдвэрлэл 6.7 хувиар өссөн байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
tsoodol@montsame.mn
2017-10-29 21:01:31

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай хэмжээгээр энэ оны эхний есөн сарын байдлаар аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 8 тэрбум 653.3 сая төг болж, өмнөх оны мөн үеийнхээс 6.7 хувиар өсчээ.
Нийт үйлдвэрлэлийн
33 хувийг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэл, 24 хувийг дулаан үйлдвэрлэл, 19 хувийг боловсруулах үйлдвэрлэл, 16 хувийг усан хангамж, 8 хувийг уул уурхайн салбар тус тус эзэлж байна.
Үйлдвэрлэсэн нийт бүтээгдэхүүнийхээ 80.4 хувийг буюу 6 тэрбум 958
.7 сая төгрөгийн бүтээгдэхүүнийг борлуулсан дүнтэй байгаа ажээ.

                                                                                                                      Ш.Цоодол

相关新闻