Нийслэлийн иргэний дагаж мөрдөх зөв 10 дадал аянд БГД, ХУД-ийн залуус нэгдэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Нийслэлийн хүн амын 34 хувийг залуучууд эзэлдэг бөгөөд Нийслэлийн Залуучуудын Хөгжлийн газраас Нийслэлийн иргэний дагаж мөрдөх зөв 10 дадал сургалтыг дүүргүүдэд зохион байгуулж буй юм. Энэ удаагийн сургалтад БГД, ХУД-ийн залуучууд оролцов.
Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар “Эрдэнэ тав баг” төрийн бус байгууллагатай хамтран “Эерэг амьдарцгаая залуучуудаа” уриатай хэрэгжүүлж буй “Нийслэлийн иргэний дагаж мөрдөх зөв 10 дадал” аяны хүрээнд дээрх сургалтыг зохион байгуулсан юм.
Нийслэлийн Залуучуудын Хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир: “Залуучууд маань эерэг байж улс орон хөгжинө. Манай газраас залуучуудтайгаа хамтран 10 зөв дадлыг нэрлэж, аян зохион байгуулж байна. Аяны хүрээнд зохион байгуулах цуврал сургалтад нийслэлийн бүх дүүргийн иргэд, оюутан залуусыг хамруулна. Бие, биенээсээ хамааралтай энэ нийгэмд бид зөв амьдрах ёстой. Тиймээс хүмүүсийн сэтгэлгээг өөрчлөх үүднээс хийж буй ажлын маань нэгээхэн хэсэг нь энэ сургалт юм” гэлээ.
Нийслэлийн иргэний дагаж мөрдөх зөв 10 дадлын тухайд,
• Олон нийтийн газар биеэ зөв авч явдаг иргэн,
• Замын хөдөлгөөнд соёлтой оролцдог иргэн,
• Бусдыг хүндэлдэг, талархлаа илэрхийлдэг иргэн,
• Ёс заншлаа дээдэлдэг, зөвөөр хэрэгжүүлдэг иргэн,
• Нийгмийн хэм хэмжээ, соёлд суралцсан иргэн,
• Санаачилгатай, оролцоотой иргэн,
• Эрүүл мэнд, эрүүл амьдралын хэвшилд анхаардаг хэрэгжүүлдэг иргэн,
• Бусдын төлөө сэтгэл гаргадаг иргэн,
• Ногоон орчин бүтээдэг иргэн,
• Цаг баримталдаг иргэн байх зорилтыг дэвшүүлжээ.

Б.Заяа