Таван компанийн хувьцааны ханш буурав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2017-10-27 17:56:24
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар I, II, III ангиллын 13 хувьцаат компанийн 441 829 ширхэг хувьцаа арилжсанаас 6  компанийн хувьцааны ханш өслөө.

Мөн өдрийн арилжаагаар 5  компанийн хувьцааны ханш буурсан бол 2  компанийн хувьцааны ханш тогтвортой байв.  Тодруулбал  “Жуулчин дюти фрий" ХК-ийн хувьцааны ханш хамгийн өндөр буюу 11.50 хувиар өссөн бол "Жуулчин говь” ХК-ийн ханш хамгийн өндөр буюу 15.00 хувиар унажээ.

Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 1,320 ширхэг үнэт цаас 130,323,600 төгрөгөөр арилжсан бол багцын арилжаагаар 1,320 ширхэг үнэт цаас 339 сая 800 мянган төгрөгөөр арилжаалав.  Ингэснээр  "MSE ALL" индекс 1,143.7 нэгж болж 0.6 хувиар өслөө.
相关新闻