ОБА-ны барилга хоёр жил царцаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2015-11-13 12:41:50

Төв аймгийн Онцгой байдлын албаны шинэ барилга 2014 оноос хойш хоёр дахь жилдээ царцаастай байна.

2013 онд “БИ Энд Кат” ХХК  улсын төсвийн 1 тэрбум 600 сая төгрөгийн хөрөнгөөр жилийн хугацаанд ашиглалтанд оруулах байсан ч 1 тэрбум төгрөгийн санхүүжилт шийдэгдэхгүй байсаар өдийг хүрчээ.

ОБА-ны мэдээлснээр Гал унтраах 24-р ангийн найман машины граж, оффис, найман айлын орон сууц бүхий гурван давхар барилга одоогоор 70-80 хувийн гүйцэтгэлтэй байна. Хөрөнгө,санхүүгийн асуудал шийдэгдвэл үлдсэн ажлыг дуусгахад саадгүй гэв.   

Ш.Шүрэнцэцэг

 

相关新闻