БСШУС-ын сайдын дэргэд стратегийн зөвлөл байгуулж ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2017-10-25 15:28:51
Улаанбаатар /МОНЦАМЭ/. БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа энэ сарын 24-нд нийслэлд үйл ажиллагаа явуулж буй төрийн өмчийн ЕБС, цэцэрлэгийн удирдлагуудтай ажлын уулзалт хийлээ.
Тэрбээр ЕБС-ийн сургалтын хөтөлбөр, сурах бичгийн агуулга, үдийн цай хөтөлбөр, багш нарын цалин хөлсийг үе шаттай нэмэх, багш нарын хотхон байгуулах асуудлыг судалж, тооцоо судалгаа хийх чиглэлээр төлөвлөж буйгаа ярив. Мөн сургуулийн өмнөх боловсролын агуулга, чанар, хүүхдийн хүмүүжилд голлон анхаарах чиглэлээр ахиц өөрчлөлт гаргах шинэ санал санаачилгыг дэмжиж хамтарч ажиллах байр суурьтай буйгаа танилцуулав.
Түүнчлэн сайдын дэргэд стратегийн зөвлөл байгуулж ажиллахаар төлөвлөж байгаа, үүнд оролцож ажиллах саналаа нээлттэй хүргүүлэх боломжтой гэдгийг ч хэллээ. 
相关新闻