Жүдо, чөлөөт бөхийн МJ клуб СХД-т нээгдлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сонгинохайрхан дүүргийн шинэ Орбитын эцэст Монгол-Японы жүдогийн найрамдалын МJ Нийгэмлэг, тус дүүргийн ЗДТГ, ИТХ, БТСХ болон бөхийг дэмжигч компани байгууллагуудтай хамтран шинээр жүдо, чөлөөт бөхийн MJ клуб байгуулан, өнөөдөр уг бөхийн клубын “Бөхийн ордон”-ы нээлтийн ёслол боллоо.
Олимп, дэлхий, тивийн аваргыг төрүүлэх зорилгоор нийслэлийн захын дүүргийн хүүхдүүд бөхийн спортоор хичээллэх боломжийг бүрдүүлсэн MJ клуб СХД-т үйл ажиллагаагаа эхлүүллээ.

MJ клуб нь жүдо болон чөлөөт бөхийн сургалтыг хослуулан явуулах бөгөөд СХД-ийн Биеийн тамир спорт хороо /БТСХ/-ны дэргэд тус клубын бөхийн заалыг ийнхүү ашиглалтанд оруулсанд тус дүүргийнхэн баяртай байна.
Тус клубын нээлттэй давхцан “MJ Cup-2017” жүдо бөхийн өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж байгаа юм.
Д.Өлзий