Ядаргаа тайлах цай шилдгээр шалгарлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНСаяхан зохион байгуулагдсан “Ажилтай орлоготой Булганчууд” үзэсгэлэн худалдаанаас шилдгийн шилдэг топ бүтээгдэхүүнээр Хялганат тосгоны “Ядаргаа тайлах цай” шалгарч, өргөмжлөл шагнал хүртлээ.
Уламжлал болгон зохион байгууллагддаг тус үзэсгэлэн худалдаанд Булган аймгийн Хөдөлмөрийн хэлтсээс хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүдэд хамрагдаж, Сум хөгжүүлэх сан болон, ЖДҮ-г дэмжих сангаас зээл авсан 16 сумын 159 иргэн, 14 аж ахуй нэгжүүд өөрсдийн бүтээсэн бүтээгдэхүүн, баялагаараа оролцож, 2 өдөр үргэлжилжээ.
Цагаан идээ, модон сийлбэр эдлэл, үндэсний хувцас, талх нарийн боов, хүнсний болон даршилсан ногоо, нэхмэл болон хоос ноолууран эдлэл, буриад, годон гутал, мөн алт мөнгөн эдлэл, номын худалдаа ч байлаа.
П.Батням