Энэ сарын 20-нд бүх нийтээр амрахгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
gantuya@montsame.mn
2017-10-16 19:08:36
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон нийтийн сүлжээ, зарим цахим сайтуудаар 10 дугаар сарын 20-нд амарна гэсэн мэдээлэл гараад байгаа юм. Харин уг мэдээлэл нь үндэслэлгүй бөгөөд энэ сарын 20-нд бүх нийтээр амрах ямар ч баяр, ёслол таарахгүй.
Нийтээр тэмдэглэх баяр болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд зааснаар “нийтээр тэмдэглэх баярын өдөр” гэж улс орны хэмжээнд нийтээр амарч, баяр болгон тэмдэглэдэг өдрийг хэлэх бөгөөд эдгээр өдрүүдийг хуульчлан тусгасан байдаг. Энэ сарын тухайд ямар нэгэн ямар таарахгүй бөгөөд ирэх 11 дүгээр сарын 19-нд Их эзэн Чингис хааны мэндэлсний 855 жилийн ой, "Монгол бахархлын өдөр" тохионо.

2017 оны тухайд Нийтээр тэмдэглэх баярын өдрүүд нь доорх хүснэгтэд зааснаар таарч байгаа юм. 

         Огноо

 Гариг

                                         Баяр

2 сарын 27

Даваа

Цагаан сарын шинийн нэгэн

2 сарын 28

Мягмар

Цагаан сарын шинийн хоёрон

3 сарын 1

Лхагва

Цагаан сарын шинийн гурван

3 сарын 8

Лхагва

Эмэгтэйчүүдийн баярын өдөр

6 сарын 1

Пүрэв

Эх үрсийн баяр

7 сарын 11

Мягмар

Үндэсний Их Наадам

7 сарын 12

Лхагва

Үндэсний Их Наадам

7 сарын 13

Пүрэв

Үндэсний Их Наадам

7 сарын 14

Баасан

Үндэсний Их Наадам

7 сарын 15

Бямба

Үндэсний Их Наадам

11 сарын 19

Ням

Чингис хааны мэндэлсэн өдөр буюу Монгол бахархлын өдөр

11 сарын 26

Ням

Тусгаар тогтнолын баяр

12 сарын 29

Баасан

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр

2018 оны 1 сарын 1

Даваа

Шинэ жил
 

Н.Туяа
Гэрэл зургийг Б.Чадраабал
相关新闻