Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
МОНГОЛЫН МЭДЭЭЭзэн богд Чингис хааны мэндэлсний 853 жилийн ойн баяр, “Монгол бахархалын өдөр” өнөөдөр тохиож байна.
Уг өдрийг тохиолдуулан Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг болон ард иргэдийн төлөөлөл Их эзэн Чингис хааны хөшөөнд мэхийн хүндэтгэл үзүүллээ.
Мөн энэ үеэр "Мэргэжлийн морин хуур урлаачдын холбоо" болон үндэсний хувцсаараа гоёсон 100 гаруй оюутнууд Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв.
Ч.Ариунболд