Ирэх хавраас 59 айлын орон сууц барихаар төлөвлөжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-10-15 18:16:04
Yesukheitumur Tumurbaatar
Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн Зуунмод сумын нэгдүгээр багийн 1, 2, 34, 35, 36-р байрыг ирэх хавраас шинэчилж, оронд нь таван давхар барилга барих болсон. Өнөөдөр тус байрны 59 өрхийн иргэд орон сууц барих компанийн төлөөллүүд уулзлаа.

Социализмын үед баригдсан хуучны таван давхар цагаан байрны 59 өрхийн иргэд олон жил байраа шинэчлэх талаар хүсэлтийг орон нутгийн удирдлага, багийн удирдлагуудад гаргажээ. Өнгөрсөн сард явагдсан төсөл сонгон шалгаруулалтад “ПГС” ХХКомпани ялж, ирэх хавраас барилгын ажлыг эхлүүлэх юм.

Уулзалтад “ПГС” ХХКомпани, Зуунмод сумын ЗДТГ, Зуунмод сумын нэгдүгээр багийн албаны төлөөлөл болон 59 өрх уулзалтад оролцлоо.

Уулзалтын үеэр гүйцэтгэгч компанийнхан, “орон сууцыг хэчнээн төгрөгөөр, ямар хугацаанд барих нь хараахан тодорхой болоогүй байна. Эхний ээлжинд дэд бүтэцтэй холбоотой хөрөнгийн асуудлыг аймаг орон нутгаас шийдвэрлэж өгвөл барилга хурдан баригдах боломжтой” гэсэн бол иргэд, байр нь өдрөөс өдөрт амьдрах нөхцөл шаардлага хангаж чадахгүй болж байгааг хэлж байсан юм.
 
Т.Төмөр
相关新闻