Иргэдэд эрхзүйн мэдлэг олгож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-10-13 11:06:12

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Иргэдийн улсын бүртгэлийн эрхзүйн боловсролыг дээшлүүлэх төлөвлөгөөний дагуу “Иргэн таны мэдлэгт” сэдэвт ээлжилт сургалтаа хийлээ.
Энэ удаагийн сургалтад Баянхонгор сумын 10 жилийн “Номгон” ахлах сургуулийн нийт багш, ажилчид хамрагдсан бөгөөд эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэгч С.Баярмаа, А.Оюунсувд нар Хэлтсийн үйл ажиллагаа, хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар танилцуулга хийн, "Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл, иргэдийн анхаарах асуудал" сэдвээр мэдээлсэн байна.   
Байгууллагаа сурталчлан таниулах, иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх, тэдний өмнө эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлтэй холбоотойгоор тулгамдаад байгаа, шийдвэрлэж чадахгүй байгаа асуудлыг олж илрүүлэхэд чиглэгдсэн тус сургалт цаашид ч үргэлжилнэ.
                                                                                                                                                             Б.Мөнхзул

相关新闻