“Хуулиа дээдэлье” тэмцээнд долоон багийн 120 хүүхэд өрсөлдлөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Төв /МОНЦАМЭ/. “Хуулиа дээдэлье” тэмцээнийг энэ жил “Гэр бүл хүүхэд бидний ирээдүй” сэдвийн хүрээнд аймгийн 27 сумыг дөрвөн бүсэд хуваан зохион байгуулж байна. Хоёрдугаар бүсийн тэмцээн өнөөдөр Баян-Өнжүүл суманд боллоо.
Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зохицуулах зөвлөлөөс ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд уламжлал болсон “Хуулиа дээдэлье” тэмцээн 14 дэх жилдээ зохион байгуулагдаж байна.
“Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль”-ийг орон нутгийн иргэд, хүүхэд, залуучуудад сурталчлах, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ажилд иргэд, олон нийтийг татан оролцуулах, идэвх санаачилгыг нэмэгдүүлэх зорилгоор уг тэмцээнийг зохион байгуулж ирсэн гэж аймгийн Цагдаагийн газрын урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн М.Насалмаа онцолсон юм.
Тэмцээнд Алтанбулаг, Бүрэн, Дэлгэрхаан, Сэргэлэн, Өндөрширээт, Эрдэнэсант сумдын багийн 120 орчим хүүхэд өрсөлдсөнөөс тэргүүн байранд Бүрэн сумын баг, дэд байранд Эрдэнэсант сумын баг шалгарч Баян-Өнжүүл сумын баг гуравдугаар байрт оров.Тэмцээний эхний хоёр байрт шалгарсан баг Аймгийн аваргын төлөө өрсөлдөх юм.
Сонирхуулахад, нэгдүгээр бүсийн тэмцээн Баян суманд болж, тэргүүн байрыг Баяндэлгэр, дэд байрыг Эрдэнэ сумын баг хүртжээ.

Т.Төмөр