Малчдын бүлгийн ажил өөдрөг байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙГовь-Алтай аймгийн Баян-Уул сумын Баянговь багийн “Унаган булаг” малчдын бүлэг гишүүдийнхээ хүчээр их зүйлийг хийж хэрэгжүүлж байна.
Малчин Д.Амарбуян ахлагчтай тус бүлэг шууд ашиг хүртэгч 10, шууд бус ашиг хүртэгч 15 өрхтэй ажээ. Тэд таван жилийн өмнөөс 2 га талбайг хашиж хадлан бэлтгэж өөрсдийн хэрэгцээг хангахын зэрэгцээ бусад малчдад нийлүүлэлт хийдэг байна. Энэ намар 30 тн хадлан бэлтгэж нөөцөлжээ.
Мөн чацарганы мод 100 гаруйг, улиас, бургас 20 гаруйг тарьж арчилснаар бүгд сайн ургажээ. Усалгаатай талбайдаа хүлэмж барьж хүрэн манжин, тарвас, улаан лооль тарьж өндөр ургац авсан байна.
Говь-Алтай аймаг Ш.Цоодол