Инфляци өмнөх сараас 0.2 хувиар өслөө
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Инфляци өмнөх сараас 0.2 хувиар, өмнөх оны мөн үеэс 5.8 хувиар өссөн үзүүлэлттэй гарлаа хэмээн Үндэсний Статистикийн хорооноос мэдээллээ.
Инфляци есдүгээр сард өмнөх оны мөн үеэс 5.8 хувиар өсөхөд тээврийн бүлгийн үнэ дүнгээрээ 10.4 хувь, хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 7.5 хувь, хувцас, бөс бараа, гутлын бүлгийнх 3.5 хувиар өссөн нь голлон нөлөөлснийг статистикчид онцолж байна.
Түүнчлэн инфляци Баянхонгор, Дархан, Булган, Завхан, Увс, Өвөрхангай, Дорноговь, Дундговь, Төв, Говь-Алтай 0.1-1.0 хувиар буурч, бусад аймагт 0.2-0.5 хувиар өссөн байна. Харин Сэлэнгэ, Ховд аймаг болон Улаанбаатарт 0.5 хувиар өссөн нь хамгийн өндөр үзүүлэлт юм. Улаанбаатар хотод инфляци өмнөх оны эцсээс 6.6 хувиар өсөхөд тээврийн бүлгийн үнэ дүнгээрээ 10.1 хувь, хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 11.1 хувь, хувцас, бөс бараа гутлын бүлгийнх 1.6 хувь, орон сууц, ус, цахилгаан, түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 2.6 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Инфляци есдүгээр сард өмнөх оны мөн үеэс 5.8 хувиар өсөхөд тээврийн бүлгийн үнэ дүнгээрээ 10.4 хувь, хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 7.5 хувь, хувцас, бөс бараа, гутлын бүлгийнх 3.5 хувиар өссөн нь голлон нөлөөлснийг статистикчид онцолж байна.
Түүнчлэн инфляци Баянхонгор, Дархан, Булган, Завхан, Увс, Өвөрхангай, Дорноговь, Дундговь, Төв, Говь-Алтай 0.1-1.0 хувиар буурч, бусад аймагт 0.2-0.5 хувиар өссөн байна. Харин Сэлэнгэ, Ховд аймаг болон Улаанбаатарт 0.5 хувиар өссөн нь хамгийн өндөр үзүүлэлт юм. Улаанбаатар хотод инфляци өмнөх оны эцсээс 6.6 хувиар өсөхөд тээврийн бүлгийн үнэ дүнгээрээ 10.1 хувь, хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 11.1 хувь, хувцас, бөс бараа гутлын бүлгийнх 1.6 хувь, орон сууц, ус, цахилгаан, түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 2.6 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна.
ТӨСВИЙН ТЭНЦЭЛ 737.9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЛДАГДАЛТАЙ ГАРАВ
Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 737.9 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан байна.
Тодруулбал тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн хэмжээ энэ оны эхний есөн сарын байдлаар 5 их наяд төгрөгт хүрч, зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 5.8 их наяд төгрөг болжээ. Төсвийн тэнцлийн алдагдал өмнөх оноос 1.3 их наяд төгрөгөөр буурсан нь орлого нэг их наяд төгрөг буюу 25.5 хувиар өсч, зарлага 291.4 тэрбум төгрөг буюу 4.8 хувиар буурсан зэрэг үзүүлэлтээр тайлбарлагдаж байна.
Улсын нэгдсэн төсвийн орлогын 80 хувийг татварын орлого, 11.7 хувийг татварын бус орлого, 4.6 хувийг ирээдүйн өв сангийн орлого, 3.7 хувийг тогтворжуулалтын сангийн орлого эзэлж байна. Харин онцгой албан татварын орлого 132.7 тэрбум төгрөг буюу 26.9 хувиар буурчээ.
АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ҮЙЛДВЭРЛЭЛ 2.6 ИХ НАЯД ТӨГРӨГӨӨР ӨСЛӨӨ
Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл энэ оны эхний есөн сарын урьдчилсан гүйцэтгэлээр 9.4 их наяд төгрөгт хүрчээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 2.6 их наяд төгрөгөөр өссөн үзүүлэлт юм. Тодруулбал уул уурхай, олборлох аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэл өмнөх оны мөн үеэс 2.1 их наяд төгрөгөөр, үүнээс нүүрс олборлолт 2.5 дахин их дүнтэй гарсан байна. Мөн аж үйлдвэрийн салбарын өсөлтөд металлын хүдэр олборлолт 0.8 их наяд төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.
ГАДААД ХУДАЛДААНЫ БАРАА ЭРГЭЛТ 1.9 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРААР НЭМЭГДЖЭЭ
Монгол Улс энэ оны эхний есөн сард дэлхийн 150 улстай худалдаа хийсэн байна. Гадаад худалдааны нийт бараа эргэлт 7.7 тэрбум ам. доллар, үүнээс экспорт 4.6 тэрбум ам доллар, импорт 3.1 тэрбум ам.долларт хүрчээ. Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 1.9 тэрбум ам. доллар буюу 33.4 хувиар, экспорт 37.5 хувиар, импорт 27.9 хувиар өссөн байна.
Гадаад худалдааны тэнцэл өмнөх оны мөн үед 884.4 сая ам. долларын ашигтай гарч байсан бол эхний есөн сарын байдлаар 567.7 сая ам.доллараар буюу 64.2 хувиар нэмэгджээ. Ийнхүү экспорт эрдэс бүтээгдэхүүн, нүүрсний экспорт өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Импорт өмнөх оны мөн үеэс 682.8 сая ам. доллараар өсөхөд эрдэс бүтээгдэхүүний импорт 235.0 сая ам. доллар,тэр дундаа дизелийн түлш, автобензин, машин, механик төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэг, эд ангийн үнэ өссөн нь голлон нөлөөлжээ.
Эрдэс бүтээгдэхүүн, нэхмэл бүтээгдэхүүн, үнэт, хагас үнэт чулуу, металл гоёлын зүйлсийн экспорт нийт экспортын 94.8 хувийг эзэлж байна. Харин импортын 67.0 хувийг эрдэс бүтээгдэхүүн, машин тоног төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги болон хүнсний бэлэн бүтээгдэхүүний импорт эзэлж буй аж.
ХУГАЦАА ХЭТЭРСЭН ЗЭЭЛИЙН ӨРИЙН ҮЛДЭГДЭЛ 8.7 ХУВИЙГ ЭЗЭЛЖ БАЙНА
Үндэсний Статистикийн Хорооноос гаргасан мэдээллээр чанаргүй зээлийн хэмжээ өмнөх сараас буурсан үзүүлэлттэй гарсан байна. Тодруулбал банкны системийн хэмжээгээр хугацаа хэтэрсэн зээл есдүгээр сарын байдлаар 827.0 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 112.1 тэрбум төгрөг буюу 11.9 хувиар буурчээ.
Харин чанаргүй зээлийн өрийн үлдэгдэл 8.7 хувийг эзэлж, өмнөх сараас 0.3 пунктээр буураад байгааг статистикчид онцоллоо.Түүнчлэн мөнгөний нийлүүлэлт есдүгээр сарын эцэст 14.8 их наяд төгрөг болсон нь өмнөх оны мөн үеэс 27,7 хувиар өcсөн байна.
13 МЯНГАН ИРГЭН АЖИЛТАЙ БОЛЖЭЭ
Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн иргэдийн тоо есдүгээр сарын эцсийн байдлаар 34.9 мянгад хүрчээ. Үүний 25.4 мянга нь бүртгэлтэй ажилгүй иргэд бол 9.5 мянга нь ажилтай боловч өөр ажил хайж байгаа иргэд юм.
Бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо өмнөх оноос 13.2 хувиар, өмнөх сараас 0.3 хувиар буурчээ. Ажилгүй иргэдийн 7.7 мянга нь Улаанбаатарт, 5.2 мянга нь Төвийн бүсэд, 5.0 мянга нь Хангайн бүсэд, 4.9 мянга нь Баруун бүсэд, 2.6 мянга нь Зүүн бүсэд байгаа аж.
Аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад он гарсаар ажилгүй 58.5 мянган иргэн шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 13 мянган иргэн ажилд зуучлагдан оржээ.
Улмаар бүртгэлтэй ажилгүй иргэдийн 45 хувийг бүрэн дунд, 32.5 хувийг дипломын болон бакалаврын дээд, 6.7 хувийг техникийн болон мэргэжлийн, 5.8 хувийг суурь, 5.3 хувийг тусгай мэргэжлийн дунд, 2.0 хувийг бага, 1.3 хувийг магистр болон түүнээс дээш боловсролтой иргэд, 1.4 хувийг боловсролгүй иргэд эзэлж байна.
Улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 60.1 хувийг 15-34 насны залуучууд эзэлж буй аж. Эл үзүүлэлт Өмнөговь, Архангай, Орхон, Сэлэнгэ, Ховд, Дорнод, Дундговь, Увс, Говь-Алтай, Төв, Говьсүмбэр, Дорноговь аймагт улсын дунджаас 0.9-16.9 пунктээр илүү байгааг статистикийн судалгаа харуулж байна.
Б.Заяа
Гэрэл зургийг Н.Батбаяр