Шүүгчид шагнал хүртжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2017-10-12 12:36:10
Баян-Өлгий МОНЦАМЭ/. Монгол Улсын Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Көбеш, тус аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик нарыг салбарын хөгжил, шинэчлэлд оруулсан хувь нэмрийнхээ төлөө "Шүүхийн тэргүүний ажилтан” цол, тэмдгээр шагнажээ. Энэ талаар шүүхийн Тамгын газраас мэдээллээ.

Шүүгч Б.Мангилик 18 дахь жилдээ, Д.Көбеш 17 дахь жилдээ шүүхийн байгууллагад тасралтгүй ажиллаж, шударга ёсны төлөөх үйл хэрэгт хувь нэмрээ оруулж байгаа албан хаагчид ажээ. Тэдний шагналыг аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек гардуулан өгч баяр хүргэсэн байна.
 
Ө.Нурболат
相关新闻