Агаарын бохирдлыг бууруулах бүтээгдэхүүний үзэсгэлэн гарна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар/МОНЦАМЭ/. “Агаар, орчны бохирдлыг бууруулахад иргэн бүрийн оролцоо” сэдэвт хэлэлцүүлгийг энэ сарын 12-нд МҮХАҮТ-д зохион байгуулах юм байна.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Хууль сахиулахын их сургуультай хамтран төрийн болон төрийн бус байгууллага, эрдэмтэн багш судлаачид, иргэн аж ахуйн нэгж байгууллагуудын оролцоотой дээрх хэлэлцүүлгийг хийх аж.
Нийслэлийг цэвэр агаартай, эрүүл, аюулгүй амьдрах орчин болгох, агаарын бохирдлоос эрүүл мэндэд учирч буй сөрөг нөлөөллийг бууруулахад иргэн бүрийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр судалгаа, шинжилгээний ажлын үр дүн, шинэлэг санал, шийдлийг хэлэлцэх, тулгамдаж буй асуудлыг тодорхойлох, судалгаа, нотолгоонд суурилсан бодлого, хөтөлбөрийг боловсруулахад дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн зөвлөмж гаргахад хэлэлцүүлгийн зорилго чиглэж буйг албаныхан хэллээ.
Хэлэлцүүлгийн үеэр байгаль орчинд ээлтэй дэвшилтэт техник технологи бүхий цахилгаан болон хийн халаагуур, гэр болон байшингийн дулаалга, сэргээгдэх эрчим хүч, сайжруулсан болон био түлш, агаар цэвэршүүлэгч зэрэг бүтээгдэхүүнүүдийг танилцуулах үзэсгэлэн гарах юм байна.

Б.Заяа