Агаар, орчны бохирдлын талаар хэлэлцүүлэг өрнүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2017-10-10 13:23:05
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Агаар, орчны бохирдлыг бууруулахад иргэн бүрийн оролцоо” сэдэвт хэлэлцүүлгийг энэ сарын 12-нд буюу пүрэв гарагт МҮХАҮТ-д зохион байгуулна.

Хэлэлцүүлгийг НЗДТГ, ХСИС-тай хамтран төрийн болон төрийн бус байгууллага, эрдэмтэн багш судлаачид, иргэн аж ахуйн нэгж байгууллагуудын оролцоотой зохион явуулахаар зэхэж байна. Нийслэлийг цэвэр агаартай, эрүүл, аюулгүй амьдрах орчин болгох, агаарын бохирдлоос эрүүл мэндэд учирч буй сөрөг нөлөөллийг бууруулахад иргэн бүрийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр  судалгаа, шинжилгээний ажлын үр дүн хэлэлцэнэ. Мөн шинэлэг санал, шийдлийг хэлэлцэх, тулгамдаж буй асуудлыг тодорхойлох, судалгаа, нотолгоонд суурилсан бодлого, хөтөлбөрийг боловсруулахад дэмжлэг үзүүлэх зөвлөмж гаргахад хэлэлцүүлгийн зорилт орших юм.

Уг хэлэлцүүлгийн үеэр байгаль орчинд ээлтэй дэвшилтэт техник технологи бүхий цахилгаан болон хийн халаагуур, гэр болон байшингийн дулаалга, сэргээгдэх эрчим хүч, сайжруулсан болон био түлш, агаар цэвэршүүлэгч зэрэг бүтээгдэхүүнүүдийг  оруулж ирдэг  болон зохион бүтээсэн компаниудын үзэсгэлэн гарна. Иймд Нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газраас сонирхсон иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд хэлэлцүүлэгт оролцож,  үзэсгэлэнгийн бүтээгдэхүүнтэй танилцаж өргөнөөр оролцохыг уриалж байгаа юм.

Д.Өлзий
相关新闻