Үйлдвэрийн байраа өргөтгөн, стандартын шаардлага хангасан орчинтой болголоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн хүнсний томоохон үйлдвэрүүдийн нэг болох "Сүлдэн Тэнгэр" хоршооны Торлон нь үйлдвэрийн байраа өргөтгөж, илүү стандарт орчинг бүрдүүллээ.
500 сая орчим төгрөгний төсөвтэй байгуулагдсан тус өргөтгөл нь хоёр давхар ба үйлдвэрлэх процессийг ангилан явуулах тус бүрийн өрөө заалтай. Нийт 40 гаруй ажилтантай ба үйлдвэрээ өргөтгөснөөр ажлын байр нэмэгдүүлж, өөрийн нэрийн бүтээгдэхүүнээ илүү олон төрлөөр үйлдвэрлэх боломжтой болж байгаа аж.
“Сүлдэн тэнгэр” хоршоо нь 2001 оны есдүгээр сараас бие даан үйл ажиллагаагаа явуулж байна. “Торлон” талх нарийн боовны үйлдвэр нь нийтдээ 34 нэр төрлийн нарийн боов, таван нэр төрлийн торт, кексийг чанарын өндөр түвшинд үйлдвэрлэн хэрэглэгчдэд хүргэдэг.
Бүтээгдэхүүнүүдээ “Алтан тариа” ХХК, “Улаанбаатар” ХХК-ниудын гурил, ОХУ-ын цөцгийн тос зэрэг ямар нэгэн химийн бодис агуулаагүй байгалийн цэвэр түүхий эдээр үйлдвэрлэдэг байна. Тус хамт олон ОУ-ын хүнсний үйлдвэрлэлийн технологийн хөгжилтэй мөр зэрэгцэн, үйлдвэрлэл, борлуулалтын цар хүрээгээ улсын хэмжээнд тэлж, Үндэсний брэнд болох зорилттой ажиллаж байна.
Б.Мөнхзул