Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль өндөр үнэлгээ авлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Тус аймагт энэ сарын 7-9-ний хооронд зохион байгуулсан зохион байгуулсан Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль өнөөдөр удирдах ажилтнуудын дунд бие бялдар, сэтгэлзүйн сорил явагдсанаар өндөрлөлөө.
Удирдах ажилтнууд 11 багт хуваагдан утаат орчноос эрэн хайх, аврах, анхны тусламж үзүүлэх, байр зүйн зураг олох, гал унтраах гэсэн дөрвөн цэгт даалгавар гүйцэтгэсэн юм. Түүнчлэн 17:00 цагт гамшгаас хамгаалах арга хэмжээний дүнгийн хурлыг хийж, дадлага сургуулийг ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр дүүрэн хангалттай хэмээн дүгнэлээ. Тэрээр Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуульд аймгийн Онцгой комисс, орон нутгийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн удирдах ажилтнууд болон орон нутгийн удирдлагууд, иргэд идэвх санаачлагатай оролцсоныг онцоллоо.
Энэ удаагийн гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль нь тус аймагт тохиолдож байсан болон тохиолдож болзошгүй аюулт үзэгдэл, ослоор цагийн байдал үүсгэн ажиллуулж, гамшгаас хамгаалах дадлага сургуулиудыг бодит байдалд тулгуурлан зохион байгуулснаараа ач холбогдолтой боллоо хэмээн мэргэжлийн хүмүүс дүгнэж байна.
Ө.Нурболат