Хойд чиглэлийн авто замын хөдөлгөөнийг нээлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-10-09 08:42:08
Yesukheitumur Tumurbaatar
Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн хэмжээнд орсон их хэмжээний цасны хэмжээний цасны улмаас түр хугацаанд хаагаад байсан орон нутгийн автозамыг цэвэрлэж авто тээврийн хэрэгслийг аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлснээр хөдөлгөөн хязгаарлалтыг цуцаллаа. Автозамын цасыг цэвэрлэх ажлыг “Баянчандмань АЗЗА”, Дархан АЗЗА” ТӨХК-иуд түргэн шуурхай хийж гүйцэтгэсэн байна.
 
Цас их хэмжээгээр орсноос зам даваа хаагдан, хальтиргаа, гулгаа үүссэн тул иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх зорилгоор Улаанбаатар-Дархан, Дархан-Сэлэнгийн авто замыг өчигдрийн 20:00 цагаас өнөөдрийн 09:00 цаг хүртэл Зам тээвэр хөгжлийн сайдын тушаалаар түр хааж, авто тээврийн хөдөлгөөнийг хязгаарлаад байсан юм.

Цас ихээр орж, шуурга шуурснаас Улаанбаатар-Дархан чиглэлийн A0401 авто замд 2-3 см мөсөн бүрхүүл тогтож, 1000 гаруй иргэн орон нутгийн замд саатсан гэдгийг аймгийн Онцгой байдлын газраас мэдээлсэн юм.
 
Т.Төмөр

 

相关新闻