Зам тээврийн ослын улмаас хоёр хүн бэртэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-10-08 10:30:46
Yesukheitumur Tumurbaatar
Төв /МОНЦАМЭ/. Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт өчигдөр зам тээврийн осол гарсан гэдгийг аймгийн замын Цагдаагийн тасгаас мэдээллээ. Ослын улмаас нэг том хүн, нэг хүүхэд бэртэж гэмтжээ.

Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт Тоёото Приус маркийн машин хурд хэтрүүлсний улмаас зам тээврийн осол гарсан талаар албаны эх сурвалж мэдээлж байна.  Одоогоор хэргийн газар аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Замын цагдаагийн тасаг ажиллаж байна.

Жолооч нар замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой байж,  согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг албаныхан онцгойлон анхааруулав.

Дашрамд дурдахад, он гарснаас хойш аймгийн хэмжээнд 400 зам тээврийн осол бүртгэгдсэн нь өмнөх оноос 52 нэгжээр өсжээ. Энэ нь олон шалтгаантай бөгөөд хамгийн гол нь жолооч нарын зүгээс хурд хэтрүүлэх, бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцох, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, анхаарал болгоомжоо алдах зэргээс үүддэг гэдгийг Замын Цагдаагийн зохицуулагч, Цагдаагийн дэслэгч Б. Бат-Очир хэлэв. 
 
Т.Төмөр
相关新闻