Надя Рушевагийн ертөнцөөр аялахыг хүсвэл Үндэсний музейг зориорой

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2017-10-06 16:39:53
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Үндэсний музей, Алтан Майдарын нэрэмжит Тувагийн Үндэсний музей хамтран өнөөдөр сод авьяастан, нэрт зураач Надя Рушевагийн сор бүтээлүүдээс бүрдсэн “Найдан” үзэсгэлэнг нээлээ. Үзэсгэлэнд түүний шавхагдашгүй уран сэтгэмж, төсөөлөл, хошин өнгө аяс бүхий өвөрмөц, дахин давтагдашгүй ертөнцийн илрэл болсон 80 гаруй бүтээлийг толилуулж байна.
Түүний график зургууд нь охины гоц авьяас, ургуулан бодох чадварын илрэл юм. Бяцхан охин Надя 8 настай байхдаа эртний Грекийн домогт баатар “Гераклын ялалт”-ыг харуулсан 100 гаруй зураг зурсан байдаг. Охин ихэнх бүтээлээ хар зураг, ноорог мэтээр “зөвхөн өөртөө” зурдаг байв. Гэвч хувь заяа өөрөөр эргэж Надя үүрд хүүхэд хэвээрээ үлдсэн юм.


Оросын төдийгүй дэлхийн сонгодог зохиолуудын чимэг зураг, уран зохиолын баатруудын сэтгэл зүйг харуулсан “Үнсгэлжин”, “Гамлет”, “Офелий нас барахынхаа өмнө”, “Ричард III хатагтай Аннагийн хамт”, “Бяцхан ханхүү”, “Лиза гүнж” зэрэг олон бүтээл туурвисан Надя охинд зураагүй сэдэв байхгүй гэж хэлэхэд болно. Тухайлбал, балет, жүжиг, уран зохиол, спорт, эмэгтэй хүн, хүүхэд, ан амьтан зэргийг дурдаж болох юм.
Онцгой өвөрмөц авьяастай энэ охин нартад богино наслахдаа шавхагдашгүй их өв үлдээжээ. Сэтгэн бодох чадвар, урлан бүтээх авьяастай Надя охины урын сан дүрслэх урлагийн түүхэнд ховор тохионо гэдгийг үзэсгэлэн зохион байгуулагчид хэлж байна.
Тус үзэсгэлэн сарын турш үргэлжилнэ.

Ж.Болор
Гэрэл зургийг Т.Чимгээ
相关新闻