Италийн алдарт Ла Скала театрын захирал Монголд ирнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Монгол Улсаас Итали улсад суух Онц бөгөөд бүрэн Эрхт элчин сайд Ц.Жамбалдорж 9 дүгээр сарын 29-нд Италийн Ла Скала театрын Ерөнхий захирал Александр Перейратай Милан хотноо уулзав.
Тэд Монгол Улс, дэлхийд алдартай Италийн Ла Скала театрын цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов. А.Перейра захирал Монголд айлчлах урилгатайг Элчин сайд нотолж, Монголын сонгодог урлагийн дуучин, бүжигчдийг тус театрт урт, богино хугацааны дадлага, сургуулилтад хамруулах, Монголын шилдэг дуурийн дуучдаас дэлхийн сонгодог дууриудад дуулуулах боломжийг эрэлхийлэх талаар хөндөж ярилцав.
Ерөнхий захирал А.Перейра ирэх онд Монголд айлчлахаа нотлож, хамтын ажиллагааг өргөжүүлэхээ илэрхийллээ.

Ж.Болор