Ерөнхийлөгч Х.Баттулга эмгэнэл илэрхийлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-ын Лас Вегас хотноо халдлага болж, олон арван хүний амь үрэгдэн хэдэн зуун хүн гэмтэж шархадсантай холбогдуулж АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампад эмгэнэл илэрхийлэв.
Тэрбээр, "Монгол Улсын Ерөнхийлөгчийн эмгэнэлийн бичигт “АНУ-ын Ерөнхийлөгч эрхэмсэг ноён Доналд Трамп танаа
Вашингтон хот
Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч өө,
Лас Вегас хотод болсон хэрцгий халдлагын улмаас олон арван хүний амь нас эрсдэн, зуу зуун хүн гэмтэж бэртсэн мэдээг аваад гүнээ харамсч байна.
Хохирогчдын гэр бүл, найз нөхөд, ойр дотнынхонд Монголын ард түмний нэрийн өмнөөс болон хувиасаа гүн эмгэнэл илэрхийлье" гэжээ.