Орхон аймагт “Номын баяр” өдөрлөг боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон /МОНЦАМЭ/ Аймгийн ИТХ-аас зохион байгуулж буй “Хотын соёл-Оюунлаг Эрдэнэтчүүд” сарын аяны хүрээнд “Номын баяр”-ын өдөрлөг боллоо. Өдөрлөгт Улаанбаатар хотын хэвлэлийн компаниуд болон 50 гаруй зохиолч, уран бүтээлчид хүрэлцэн ирсэн юм.
Тухайлбал, Соёлын гавъяат зүтгэлтэн, зохиолч Г.Аким, Д.Дашдондов, Монгол Улсын гавъяат багш, Хүүхдийн зохиолч Д.Мандахсан нар оролцлоо. Энэ үеэр зохиолч яруу найрагчид шүлэг уран бүтээлийнхээ дээжсээс толилуулж, “Д.Нацагдорж тэмдэгтэн” сурагчид болон ангиараа шилдэг уншигчид болсон хамт олныг шалгаруулж шагнал гардууллаа. Түүнчлэн Орхон аймгийн “Номын төв”ийн хамт олон “Алтай хангайн уулс”, “Туждаа хамт явах юмсан” дуугаараа олны танил болж, олон арван шүлэг зохиолын ном хэвлүүлсэн, Эрдэнэт хотод оршин сууж буй ахмад сэтгүүлч, зохиолч Даг. Жамъян гуайн уран бүтээлийг алдаршуулан сурталчилах үйл ажиллагааг зохион байгууллаа.

Б.Оюун-Эрдэнэ