V сургууль 30 жилийн ойгоо тэмдэглэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2017-10-02 15:00:46
oyuka_hu@yahoo.com
Орхон /МОНЦАМЭ/ Орхон аймагт ерөнхий боловсролын 24 сургууль байдгаас “Орхон” цогцолбор сургуулийн 30 жилийн ой энэ жил тохиож байна. Ойн хүрээнд үе, үеийн төгсөгчдийн баярын хурал болон соёл, урлагийн арга хэмжээ зохион байгууллаа. Мөн биеийн тамирын гадна талбай, сургуулийн гадна фасадыг будаж сургуулийн өмнө хүрлээр хөшөө босгосон байна. Ойн арга хэмжээний үеэр “Боловсролын тэргүүний ажилтан” хүндэт тэмдэг, ИТХ-ын “Хүндэт жуух бичиг”, “Иргэний төлөө” медаль, Орхон аймгийн Засаг даргын “Жуух бичиг”, “Багшийн гавьяа” одон, БСШУСЯ-ны Жуух бичиг,  Орхон аймгийн “Хүндэт тэмдэг” –ээр  53 хүнийг шагналаа.
Б.Оюун-Эрдэнэ 
相关新闻