“Ахмадын баяр 2017” хүндэтгэлийн тоглолт 6 дахь жилдээ болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ахмадын баяраар аав ээж, эмээ өвөө, ачит буурлуудаа баярлуулдаг хамгийн том арга хэмжээ буюу “Ахмадын баяр 2017” хүндэтгэлийн тоглолт ирэх сарын 1,2-нд UB PALACE-ийн концертын их танхимд болно.
Тоглолтод МУГЖ С.Вандан, Д.Дуламсүрэн, Н.Чулуунхүү, Ц.Өлзий-Орших, Л.Чулуунчимэг, Д.Энхзул, Э.Бүрнээбаяр, СТА М.Бямбажав, Л.Банзрагч, Д.Бурмаа, Д.Намсрайноров, Э.Төрмандах, О.Гансувд, Э.Чинбаяр, Т.Амина нар ая дуугаа өргөх юм.
Зургаа дахь жилдээ болж буй уг тоглолтод хүрэлцэн ирсэн хүн бүрт ... брэндийн гарын бэлэг гардуулах бөгөөд уншигч та бүхэн аав ээж, азай буурлууддаа монголын сор болсон уран бүтээлчидтэй хамт нэгэн үдшийг дуу хуур, инээд хөөртэй өнгөрүүлэх алтан боломж олгохыг зохион байгуулагчид урьж байна.
Тоглолтын билетийг 1900-1950 үнэгүй хүргэх аж.

Ж.Болор