“48 цаг-Монгол 2017” наадмын ялагч Парисын олон улсын наадамд оролцох эрхтэй болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2017-09-29 14:43:53
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Киночдын ур чадварыг дээшлүүлэн, авьяаслаг залуу уран бүтээлчдийг тодруулах, олон улсын киночидтой өрсөлдөх боломж олгон Монголын кино урлагийг дэлхийн тавцанд гаргах зорилготой “48 цаг-Монгол 2017” наадмын шалгаруулалт өнөөдөр эхэллээ.

Тус наадамд кино урлагт дуртай, шимтэн сонирхогч авьяаслаг уран бүтээлч, кино сонирхогчид ур ухаан, хурд хүчээ сорин 48 цагийн дотор 4-7 минутын кино бүтээн оролцдог билээ.

Найм дахь жилдээ болж  буй уг наадмын шалгаруулалт ирэх сарын 07-нд “Black box” театрт болно. Шилдгээр шалгарсан бүтээл 2018 оны 3 дугаар сард Парис хотноо болох “Filmapalooza” буюу “48 цаг” олон улсын наадамд оролцож дэлхийн 150 орны киночидтой шилдгийн төлөө өрсөлдөх юм.

Ж.Болор
相关新闻