Өндөр довын авто тээврийн хяналтын цэг ашиглалтад оров
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Төв /МОНЦАМЭ/. Орон нутгийн хөрөнгө оруулалтаар зам тээврийн ослыг бууруулах, хяналт тавих зорилготой Төв аймгийн "Өндөр дов"-ын замын цагдаагийн шинэ хяналтын пост ашиглалтад оров.
Сар гаруйн хугацаанд 40 сая төгрөгийн хөрөнгөөр баригдсан шинэ замын цагдаагийн хяналтын цэг Төв аймгийн Зуунмод, Улаанбаатар, Дундговь, Өмнөговь чиглэлийн хот хоорондын замд 24 цагийн тогтмол хяналт тавьж ажиллах аж.
Нээлтийн үйл ажиллагаанд Цагдаагийн Ерөнхий газрын дарга, цагдаагийн хурандаа Ө.Энхтөр, дэд дарга, цагдаагийн хурандаа М.Лувсандорж, Замын цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа Б.Даваазул, Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Н.Ганбадрал болон бусад албаны хүмүүс оролцов.
Тус хяналтын цэг байнгын ажиллагаатай камер суурилуулсан нь албан хаагчдыг ажил үүргээ гүйцэтгэхэд чухал үүрэг гүйцэтгэж байгаа гэдгийг Замын цагдаагийн албан хаагчдын зүгээс онцолж байсан юм.

Т.Есүхэйтөмөр