МҮЭХ нийт гишүүддээ Сонордуулга хүргүүлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. МҮЭХ-ноос Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны Улсын хэлэлцээрийн хэрэгжилттэй холбогдуулан нийт гишүүддээ хандан Сонордуулга хүргүүлжээ.
Уг хэлэлцээрт иргэдийн бодит цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмжийн худалдан авах чадварыг хамгаалах, нэмэгдүүлэх зэрэг асуудлыг тусгасан. Гэвч Засгийн газрын зүгээс ОУВС-тай хамтран Өргөтгөсөн санхүүгийн хөтөлбөр хэрэгжүүлэхдээ дээрх заалтуудаа зөрчсөн хэмээн үзэж, нэмэлт хэлэлцээрийг эхлүүлсэн боловч Засгийн газар огцорсонтой холбоотойгоор хэлэлцээр удааширч байгааг Сонордуулгад дурьджээ.
Түүнчлэн, “МҮЭХ-ны зүгээс энэ сарын 19-ны өдөр хөдөлмөрийн хамтын маргааныг үүсгэх шийдвэр гаргасан. Багшийн цалин хөлсийг нэмэгдүүлэх шаардлагыг биелүүлэх зорилгоор МҮЭХ болон Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны зүгээс “Багшийн цалин нэмүүлэх түр хороо”-г үйл ажиллагаа явуулах нөхцөл бололцоогоор ханган, зарим арга хэмжээг хуулийн хүрээнд хамтран зохион байгуулж байна. Харамсалтай нь хэвлэл мэдээллийг хэрэгслээр багш нарын тэмцлийг МҮЭХ дэмжихгүй байгаа мэтээр мэдээллийг санаатайгаар тараах асуудал гарч байна. МҮЭХ-ны тэмцлийн үйл ажиллагааг үр дүнд хүргэхийн төлөө эв санааны нэгдлээ улам ханган ажиллахыг нийт гишүүддээ хандан уриалж байна” гэжээ.
Мөн Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны Улсын хэлэлцээрийн хэрэгжилтийг хангуулахын төлөө тууштай ажиллахаа илэрхийлсэн байна.

Ч.Ариунболд