Телевизийн салбарын 50 жилийн түүхэнд мөнхөрсөн шилдгүүд “Алтан цамхаг” гардана
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Үндэсний телевизийн ахмадууд, гадаадын төлөөлөгч, урлаг соёлын алдартан, эрхэм зочид, МҮОНТ-ийн уран бүтээлчид, UBS, NTV, SBN, MNC, EAGLE, BLOOMBERG, MN25, Боловсрол, TV5, TV9 зэрэг телевизийн төлөөлөл оролцох "Алтан цамхаг" ёслолын ажиллагааны "Улаан хивсний ёслол" өнөөдөр Корпорейт зочид буудлын "Конвейшн центр Event Hall" их танхимд болно.
Арга хэмжээний хүрээнд телевизийн салбарын 50 жилийн түүхэнд мөнхөрсөн шилдгүүд “Алтан цамхаг” гардах юм. “Алтан цамхаг”-ийн эздийг телевизийн салбарын 50 жилийн түүхэн дэх онцгой үйл явдлыг таван номинациар шалгаруулан өргөмжилнө.
Ёслолын ажиллагаа УГЗ, хөгжмийн зохиолч Т.Сэр-Одын хөгжим “Алтан цамхаг” шинэ бүтээлээр эхлэх бөгөөд МҮОНТ-ийн 50 жилийн ойд зориулан зохиосон энэхүү шинэ бүтээл анх удаа эгшиглэх юм. Ёслолын үеэр УГЗ, найруулагч Д.Хишигтийн 1978 онд найруулсан “Учиртай гурван толгой” анхны теле дуурийн хэсгийг үзүүлэх аж.

Ж.Болор