“MNB WORLD” суваг 2020 оноос Азийн 26 улсад дамжуулалт хийнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2017-09-27 11:58:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр Корпорейт зочид буудалд “Олон нийтийн телевизийн хөгжлийн чиг хандлага” олон улсын хурал болов.
Энэхүү хурлыг Монголын үндэсний олон нийтийн телевизийн үүсэн байгуулагдсаны 50 жилийн ойд зориулан зохион байгуулж байгаа юм. Хурлыг МҮОНРТ-ийн ерөнхий захирал Л.Нинжжамц нээж оролцогч гадаад, дотоодын зочид, төлөөлөгчдөд талархал илэрхийллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Ж.Эрдэнэбат болон МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн дарга Б.Энхмандах, Ази-Номхон Далайн өргөн нэвтрүүлгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, ноён Жавад Моттаги нар тус о
лон улсын хуралд амжилт хүссэн мэндчилгээг дэвшүүлсэн юм.
Тус олон улсын хуралд Ази-Номхон Далайн өргөн нэвтрүүлгийн холбоо, Дойче Велле, ВВС, Спутник агентлаг, UATV, CCTV, NHK, РТ-1 ТВ, БНХАУ-ын Дэлхий дахины хятад соёл, хэл ба судлалын төв, Өвөрмонголын Нейменггу телевиз, ӨМӨЗО-ны Радио, телевизийн хорооны “Монгол одон”  телевизийн зэрэг олон улсын төлөөлөгчид оролцож байгаа юм.


МҮОНТ нь 50 жилийн ойн хүрээнд контентын бодлогоо шинэчилж, уран сайхны болон мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэсэн, олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдөх бренд контентуудыг үзэгчиддээ өргөн барих зорилт дэвшүүлэн ажиллаж байгаа юм.
Монгол Улсыг дэлхийтэй холбох шинэ гарц, дэлхийг Монгол Улстай холбох гүүр “
MNB WORLD суваг нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, итгэлтэй, найдвартай, мэдээллийн эх сурвалж болох 2018-2020 оны зорилтын хүрээнд 2018 онд Монгол Улсад туршилтын эфир явуулна. Мөн 2019 онд олон улсад нэвтрүүлгээ цацаж эхлэх бөгөөд 2020 онд Азийн 26 улсад дамжуулалт хийж бие даасан тогтвортой байдлаа бэхжүүлэх зорилт дэвшүүлээд байна.
Энэхүү олон улсын хурлын “Олон нийтийн телевизийн хөгжлийн чиг хандлага” нэгдүгээр салбар хэлэлцүүлгийн “Телевизийн хөгжлийн шинэ чиг хандлага” илтгэлийг Дойче Велле /
Deutsche Welle/ телевизийн Олон улсын харилцааны захирал, ноён Клаус Фридрих Херберт Бергманн тавьж оролцогчид асуулт, хариулт авч санал бодлоо солилцсон юм.
Олон нийтийн телевизийн хөгжлийн ирээдүй сэдэвт хоёрдугаар хэлэлцүүлгийн “ОНТ-ээс олон нийтийн контент бүтээгч, түгээн дэлгэрүүлэгч: Шинээр бий болж байгаа платформууд олон нийтийн олон нийтийн өргөн нэвтрүүлгүүдэд үзүүлж буй нөлөө. “ВВС”-гийн арга, туршлага” илтгэлийг БиБиСи Уорлд телевизийн Ази бүс нутгийн дэлхийн хэлний хэлтсийн ерөнхий редактор Иэйн Хаддоу тавьж оролцогчид санал солилцож, туршлагаа хуваалцсан байна.

 

Д.Өлзий

相关新闻