Байгаль орчинд ээлтэй дэвшилтэт технологийг танилцуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2017-09-27 08:49:43
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах  бүсэд авч хэрэгжүүлж буй ажлыг олон нийтэд танилцуулах, өвлийн бэлтгэл ажил хангах зорилго бүхий “Байгаль орчинд ээлтэй дэвшилтэт техник технологи” үзэсгэлэн  маргааш буюу энэ сарын 28-нд Сүхбаатарын талбайд  эхэлнэ.

НЗДТГ, Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах газар хамтран жил бүр зохион байгуулдаг энэхүү үзэсгэлэн иргэдэд байгаль орчинд  ээлтэй дэвшилтэт технологи бүхий цахилгаан болон хийн халаагуур, гэр болон байшингийн дулаалга худалдан авах боломжийг олгодог. Мөн  сайжруулсан болон био түлш, агаар цэвэршүүлэгч зэрэг бүтээгдэхүүний үзэсгэлэн худалаа явагдах юм. Уг үзэсгэлэнд энэ сарын 30-ныг дуустал үргэлжлэх аж.

Ч.Ариунболд
相关新闻