МУИС-ийн шатрын аваргууд тодров

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
boloroo8136@gmail.com
2017-09-25 15:20:40
Улаанбаатар /МОНЦАМЭ/. МУИС-ийн 75 жилийн ойн нэрэмжит элсэгчдийн аварга шалгаруулах “Намрын спартакиад 2017” шатрын тэмцээн өнгөрсөн амралтын өдөр болж,  аваргуудаа тодрууллаа.

Тус тэмцээнд шатрын Олон улсын мастер, спортын мастер, 1, 2 дугаар зэрэгтэй эрэгтэй 40, эмэгтэй 22 нийт 62 тамирчин өрсөлдөв.

Тэмцээнд эрэгтэй тамирчдаас тэргүүн байранд Шинжлэх ухааны сургуулийн БУС-ийн оюутан Б.Гарьдмагнай, хоёрдугаар байранд ХШУИС-ийн оюутан Ц.Бат-Эрдэнэ, гуравдугаар байранд ХШУИС-ийн оюутан Б.Булгантамир нар шалгарлаа. Харин эмэгтэй тамирчдаас тэргүүн байранд ШУС-ийн БУС-ийн оюутан А.Бүжинлхам, хоёрдугаар байранд ХШУИС-ийн оюутан Т.Нямлхагва, гуравдугаар байранд ОУХНУС-ийн оюутан Э.Түвшинбайгаль нар тус тус шалгарав.

Ж.Болор
相关新闻