Өдөр тутмын сонинууд Эрэн сурвалжлах сэтгүүл зүйг дэмжих болон Ёс зүйн тунхаг батлав
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын өдөр тутмын сонины анхдугаар форум өчигдөр болж, Эрэн сурвалжлах сэтгүүл зүйг дэмжих болон Ёс зүйн тунхаг бичигт гарын үсэг зурж, баталлаа.
Тодруулбал өдөр тутмын сониныхон анх удаагаа нэгдэж, "Хууль зүйт шударга нийгмийн төлөө эрэн сурвалжлах сэтгүүл зүйг дэмжих өдөр тутмын сонинуудын тунхаг" болон "Монголын өдөр тутмын сонинуудын ёс зүйн тунхаг"-ийг байгуулан, гарын үсэг зурсан нь онцлог үйл явдал болсон юм. Хууль зүйт шударга нийгмийн төлөө эрэн сурвалжлах сэтгүүл зүйг дэмжих өдөр тутмын сонинуудын тунхагийг ёс зүйн тунхагтай хамтатган баталснаар сонины салбар дахь цэвэр, шударга, мэргэжлийн сэтгүүл зүйг уншигчдын өмнө дахин баталгаажуулсан хэрэг боллоо. Түүнчлэн өдөр тутмын сонинуудын хэвлэн нийтлэх эрх чөлөө нь зөвхөн тухайн мэдээллийн бодит байдлаар хязгаарлагдахыг үйл ажиллагаандаа мөрдлөгө болгохыг тунхагт тусгажээ.

Н.Туяа
Гэрэл зургийг Т.Чимгээ
Гэрэл зургийг Т.Чимгээ